Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хунт нуурын мөс цөмөрч Toyota chaser маркийн суудлын автомашин живжээ


Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Хунт нуурын мөс цөмөрч Toyota chaser маркийн суудлын автомашин живсэн тухай дуудлага өчигдөр буюу гуравдугаар сарын 11-ны өдрийн 18:00 цагт Онцгой байдлын газарт иржээ. 
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид , Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч нар 07:30 цаг ажиллаж татан гаргасан байна. 
Цаг агаар дулаарч гол мөрөн, нуур, цөөрмийн  мөсөн бүрхүүл нимгэрч, мөсний зузаан харилцан адилгүй байгаа үед  гол, мөрөн, нуурын мөсөн дээгүүр авто тээврийн хэрэгслээр  хөдөлгөөн үйлдэхгүй, тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхааруулж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ