Хөвсгөл нууранд осолдсон Ренчинлхүмбэ сумын харьяат хоёр иргэний цогцсыг эргээсээ 200 метр, 10 метрийн усны гүнээс гаргаж, автомашиныг 150 метр тросс, олс ашиглан автомат чирэгчээр татан гаргаж холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгчээ.
Хөвсгөл нуурын мөсний зузаан машин техник явахад эрсдэлтэй, олон газруудад хар, цагаан хил гарсан байдалтай байгаа тул иргэд, малчид, тээвэрчид та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулах алхам хийхгүй байж баталгаат зам гүүрээр хөдөлгөөн үйлдэхийг Хөвсгөл аймгийэ Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа.

