Тодруулбал, Монголчуудын төрт ёсны уламжлал, түүх, соёлын дурсгалт зүйл, утга зохиол, урлагийн бүтээлээр хүүхэд, залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор Соёлын яамнаас санаачилж энэхүү ажлыг эхлүүлсэн.
Энэ хүрээнд гуравдугаар сарын эхний долоо хоногт 0-16 насны бүх хүүхдэд төрийн болон орон нутгийн бүх музей үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлнэ.