Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн 300 гаруй эмч, ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй хохироожээ


Налайх дүүргийн Эрүүл мэндийн тө­­вийн удирдлагууд 300 гаруй ажилт­ныхаа нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн зургаан сарын хугацаанд тө­лөөгүй хо­хироож буй талаар эмч, мэр­гэ­жилтнүүд нь дуугарах боллоо. Тэд “Бай­гууллагаас эмч, ажилтнуудын нийгмийн даат­­галын шимтгэлийг төлөхгүй байгаа уч­раас олонх нь зээл авч чадахгүй, өрөө ч төлж хүчрэхээ болиод удаж байна. Зарим нь жирэмс­ний болон амаржсаны тэтгэмжээ одоо болтол аваагүй. Даатгал тө­лөөгүй гээд эмнэлэгт ч үзүүлж ча­­дахгүй олон сар явлаа. Энэ асуудлыг хэ­зээ шийдэж өгөх вэ. Сар шинийн баяр ойр­тоод хүн бүрд мөнгө хэрэгтэй бай­на. Эмч, ажилтан нийлсэн 300 гаруй хүний цалингаас нийг­мийн даатгалын шимт­гэлд сүүлийн зур­гаан сар 1.5 тэрбум төгрөг суутгасан. Энэ мөнгө хаачсан бэ” гэх зэргээр нийгмийн сүлжээнд бичиж байна. Энэ талаар удирд­лагууд нь одоо болтол албан ёсны тайл­бар хийгээгүй гэнэ. 
Тэгвэл тус төвийн дарга Л.Байгал өчиг­дөр өөрийн цахим хуудсаараа да­раах тайлбар мэдэгд­лийг хийв. Тэрбээр “2021 оноос эхлэн Эрүүл мэндийн даат­галын ерөнхий газраас эмнэл­гүү­дэд эм­чилсэн өвчтөний тоо, хийсэн оношил­гоо, шинжилгээний гүйцэтгэлээр нь сан­хүү­жилт олгож байгаа. Манай эм­нэлгийн санхүүжилт сард 800 саяас 1.2 тэрбум орчим төгрөг байдаг ч энэ нь хоол, хүнс, эм, тариа, урвалж, ариутгалын бодис гэх мэт урсгал зардалдаа ч хүрдэггүй. Нэмээд, 2023 оны долоодугаар сараас хойш ца­лингаас өөр зардал гаргахгүй байсаар нийт гүйцэтгэл өр болж хуримтлагдсан. Тэт­гэвэр, тэтгэмж, листний мөнгө нь ту­хайн хүний сүүлийн сарын даатгалын шимтгэлээр биш, ажилласан жилээр нь буюу улсад төлсөн нийт татвараас нь ол­годог гэж боддог. Манайх Сангийн яам­наас өгсөн эрхийн хэмжээнд нийгмийн даатгалын шимтгэл, ХАОАТ, эмийн болон хоол, хүнс, ариутгал халдваргүйтгэлийн бо­дисын татвараа төлж байгаа. Гэхдээ өр­тэй, энэ салбарт өргүй байгууллага ч цөө­хөн. Дүүргийн Нийгмийн даатгалын хэлт­сийнхэн жирэмсэн, амаржсаны тэт­­­гэмж олгохгүй барьцаалж буй л бо­ло­­хоос ажилтнууд байгууллагаасаа ца­лин­­­гийн болон хэрэглээний зээл авдаг. Сан­хүүжилт хүрэхгүй байгаа учраас өр талбөрөө бага багаар барагдуулаас өөр аргагүй. Тухайн сарын санхүүжилтийн 80-90 хувийг цалинд, үлдсэнийг нь эм, ур­валж, хоол, хүнс гэхчлэн хувааж зар­цуулдаг. Шимтгэлд суутгасан гээд буй 1.5 тэрбум төгрөгийг хүссэн нь зарцуулдаг юм биш. Эхний цалингаас суут­гасан мөнгөөрөө дараагийн сарын ца­лингаа тавиад, үлдсэнээр нь бусад өрөө дарж байгаа гэж ойлгоорой. Эрүүл мэн­дийн салбар сүүлийн хоёр жилд ийм л нөх­цөл байдалтай байгаа” гэв.
  О.Оргилох
https://www.unuudur.mn/a/273813



скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ