
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 15-наас эхлэн Эрчим хүчний зохицуулах хороо хэрэглэгчийн цахилгааны тарифыг бодит өртөгт хүргэж, нэмсэн.
Тэгвэл та цахилгааны төлбөрийн НӨАТ-ын баримтаа авдаг уу? Хэрэв өнөөг хүртэл аваагүй бол УБЦТС ТӨХК-ийн харьяа, өөрийн оршин суудаг дүүргийнхээ хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаарай. Тодруулбал та өөрийн оршин суудаг дүүргийнхээ хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нүүр номын чаат хэсэгт цахим шуудангаа үлдээхэд л болно.
- УБЦТС-ын нүүр ном
- Хан-Уул дүүргийн УБЦТС-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нүүр хуудас
- Баянзүрх дүүргийн УБЦТС-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нүүр хуудас
- СХД-ийн УБЦТС-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нүүр хуудас
- Чингэлтэй дүүргийн УБЦТС-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нүүр хуудас
Эсвэл НӨАТУС-д бүртгэлтэй, иргэний 8 оронтой кодыг цахилгаан хэрэглэгч апп болон www.my.tog.mn цахим үйлчилгээний ГЭРЭЭНИЙ МЭДЭЭЛЭЛ хэсэгт бүртгүүлнэ.
Бэлэн бусаар төлснөөс хойш 24 цагийн дотор та төлбөрийн баримтаа НӨАТУС-ийн төлбөрийн баримтын жагсаалтаас бүртгэгдсэн эсэхийг шалгах боломжтой.