БНХАУ, Монгол хоёр улс уул усаараа хаяа нийлдэг сайн хөршүүд болохоор харилцан нэгнийдээ “айлчлах” сайхан харилцаа 75 жилийн турш үргэлжилсээр ирсэн. Өнөө цагт энэ харилцааг хөгжүүлж хоёр орон өвөрмөц онцлог, нөхцөл байдлаар аялал жуулчлалаа хөгжүүлж байна.
Эртний “Түмэн газрын цайны зам” нь хоёр орны хооронд худалдааны замыг нээж өгсөн бол өнөөдөр хоёр орны хооронд аялал жуулчлалаар хамтдаа хөгжилд хүрэх жишиг болж байгаа юм. Мөн 2023 оны 10-р сард Хятад, Монгол хоёр улс "БНХАУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын аялал жуулчлалын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай хэлэлцээр"-т гарын үсэг зурсан нь хоёр улсын хил дамнасан аялал жуулчлалын салбарт хийсэн чухал алхам болсон юм. Улмаар 11-р сарын 15-ны өдөр 15 жуулчин "БНХАУ-ын хилээр нэвтрэх үнэмлэх"-ийг авч Эрээн хотоор хил гарч, Монгол Улсын Замын-Үүд дэх нэг өдрийн аяллаа эхлүүлэв. Ийнхүү найман жилээр алслаад байсан Хятад, Монголын хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагаанд басхүү нэгэн шинэ хуудсыг нээлээ.
Түүнчлэн Хятад, Монгол хоёр тал аялал жуулчлалын нөөцийг хуваалцах, маршрутын зураг төслийг оновчтой болгох зэрэг олон талаар гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлж, боомтын хил дамнасан аялал жуулчлал болон хоёр орны аялал жуулчлалын соёлын солилцоог өндөр чанартай хөгжүүлсээр ирсэн.
Аялсан хүнд энерги, цэнэг өгдөг. Эргээд очсон газрын эдийн засгийг мялааж байдаг аялал жуулчлалаар Хятад, Монгол хоёр хөршийн харилцаа улам бэхжин хөгжиж байх болтухай.
Зохиогч: | Ц.УРАНТУНГАЛАГ |
Найруулагч: | С.УРЬХАН |
Эх сурвалж: | СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН САЙТ |