Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөлд улирлаас хамаарсан осол гэмтэл бусад аймгуудтай харьцуулахад өндөр байна


УНТЭ, УГТЭ, ГССҮТ, ХСҮТ, ЭХЭМҮТ-өөс гаргасан судалгаагаар орон нутгаас Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгийг зорин ирж эмчлүүлэгсдийг Хөвсгөл аймгийн иргэд зонхилж байна.
Хөвсгөл аймгийн нийт иргэдийн дундах шүдний өвчлөл 60 хувь, хавдраар өвчлөгсдийн 78 хувь нь хожуу оношлогдож, улирлаас хамаарсан осол гэмтэл бусад аймгуудтай харьцуулахад өндөр байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Эрүүл мэндийн сайд орон нутагт ажиллах үеэрээ Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэгт түргэн тусламжийн бүрэн тоноглогдсон 1 автомашин, 10 суманд туулах чадвар сайтай эмнэлгийн түргэн тусламжийн зориулалтаар бүрэн тоноглогдсон автомашиныг хуваарилж эмнэлгийн тусламж үйлчилгээг орон нутагт саадгүй үзүүлэх боломжоор хангаад байна.
Энэ онд багтаан 4 сумын эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн автомашиныг шинэчлэх, нэгдсэн эмнэлэгт хэвлийн хөндийн дурангийн мэс заслын иж бүрэн аппаратыг 2 дугаар улиралд багтаан олгохоор шийдвэрлэв.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ