Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Vivant” кинонд хоёр тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгожээ


Япон Улсын TBS телевиз, түүний Монгол дахь зохицуулагч “Ваёо Эйрт”-ХХК хамтран бүтээсэн “Vivant” 10 ангит киноны 2 ангийг Монгол Улсад бүтээхэд зарцуулсан зардлын тодорхой хувийн буцаан олголт болох 2 тэрбум төгрөгийг Кино урлагийн зөвлөлийн санал дүгнэлтэд үндэслэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын Сайдын тушаалаар олгожээ.   
Кино урлагийг дэмжих тухай хуульд заасан “Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд дангаараа болон Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран олон улсад түгээх зорилгоор кино бүтээх тохиолдолд зардлын тодорхой хувийг буцаан олгоно.” гэсний дагуу “Ваёо Эйрт”-ХХК 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр буцаан олголт авах хүсэлтээ Кино урлагийн зөвлөлд ирүүлж, нягтлан шалгасны үндсэн дээр дээрх буцаан олголтыг олгосон байна.   
Японы алдарт жүжигчин Сакай Масато, Абэ Хироши, Якүшо Коожи тэргүүтэй уран бүтээлчдийн оролцон тоглосон уг кинонд Монгол Улсаас МУСТА жүжигчин Б.Барслхагва, Г.Эрхэмбаяр, Х.Цасчихэр нар хамтран ажилласан юм. Киноны хэсэгчилсэн зураг авалтыг Улаанбаатар хот, Дархан-Уул аймаг, Өмнөговь аймаг, Хэнтий аймаг, Дундговь аймагт хийж 45 уран бүтээлч, 110 гаруй орчуулагч, жолооч, 50 гаруй ажилтан, 3000 орчим иргэд олны хэсгийг хамруулан ажиллажээ.  
Өнөөдрийн байдлаар тус кино 18 улс оронд нээлтээ хийгээд байгаа бөгөөд дэлхий нийтээр Netflix платформоор дамжуулан үзэх боломж бүрдсэн ба Монгол улсын хувьд VOO апплейкшн, Univision, LookTV сувгуудаар үзэгчдийн хүртээл болж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ