Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

НӨАТ-ын сугалааг зогсоож, буцаан олголтыг нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн барина



Иргэдийн шүүмжлэлийг ихээр дагуулах болсон НӨАТ-ын сугалааг зогсоож, буцаан олголтоо нэмэгдүүлэх хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилж, өргөн барихаар ажиллаж эхэлжээ. Ингэхдээ сарын худалдан авалтын интервальд нь тохируулж буцаан олголтын хувь хэмжээг тогтоох аж. Тодруулбал, сая төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн бол хоёр хувь, харин 500 мянган төгрөгөөс доош худалдан авалттай иргэдийн буцаан олголт гурван хувь байхаар тусгахаар хэлэлцэж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, бага худалдан авалттай иргэд өндөр хувиар буцаан олголт авна гэсэн үг юм.Эргэн сануулахад, ШӨХТГ-аас НӨАТ-ын сугалаанаас үлгэрлэн нийгэмд, ялангуяа сошиал орчинд хууль бусаар их хэмжээний азтан шалгаруулах сугалаа явагдах болсон тул НӨАТ-ын сугалааг болиулах саналаа хүргүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан удаатай.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ