Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

55 дугаар сургууль цахилгаан шаттай болох нь


Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуульд Япон Улсын “Өвсний үндэс” төслийн хүрээнд цахилгаан шат суурилуулахаар болжээ. Ингэснээр тус сургуульд суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд давхар хооронд зорчиход саадгүй, бие даан явах боломж бүрдэнэ. Цахилгаан шат суурилуулах төслийн гэрээнд Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара нар гарын үсэг зурав. Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан тусгай зургаан сургууль, хоёр цэцэрлэг үйл ажиллагаа явуулж буй. Үүний нэг болох 55 дугаар сургуульд оюуны бэрхшээлтэй хүүхдүүд голчлон суралцдаг аж. Бусад сургууль есөн жилийн боловсрол олгодог бол 55 дугаар сургууль 12 жилийн тогтолцоотой гэдгээрээ онцлог. Тус сургууль ерөнхий боловсролын зэ­рэг­цээ мэргэжлийн чиг баримжаа олгох сур­галт явуулдаг юм. Боловсролын багц хуу­лийн шинэчлэлээр сурагч бүрд 12 жилийн боловсрол заавал эзэмшүүлэхээр хуульчилсан. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд боловсрол олгож буй сургуулиудыг 12 жилийн тогтолцоонд шилжүүлэх, ахлах ангийн гурван жилд нь мэргэжлийн чиг баримжаа олгоход анхаарах болжээ. 
Ташрамд дуулгахад, Япон Улсын Засгийн га­зар Монгол Улсад 1990 оноос одоог хүртэл “Өвс­ний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах бу­цалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Энэ удаагийнх нь манай улсад хэрэгжүүлсэн “Өвс­ний үндэс” буцалтгүй тусламжийн 609, Баян­зүрх дүүрэгт хэрэгжүүлж буй 24 дэх төсөл бол­жээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ