Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ерөнхийлөгч Байден дараах 19 эрхэмд одон гардуулжээ


2025 оны 1-р сарын 4-нд Ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын хамгийн дээд иргэний шагнал болох "Эрх чөлөөний одон"-г 19 хүнд гардуулж, тэдний Америк болон дэлхий дахинд оруулсан томоохон хувь нэмрийг үнэллээ.

Шагнал хүртсэн эрхмүүд:

1.  Хосе Андрес: Испани-Америкийн тогооч, "World Central Kitchen" байгууллагын үүсгэн байгуулагч. Хямралын үеэр хүмүүнлэгийн хоол тараасныг нь үнэлэв.
2.    Боно: U2 хамтлагийн дуучин, ДОХ болон ядууралтай тэмцэгч.
3.   Эш Картер (нэхэн олгож буй шагнал): Батлан хамгаалахын сайд асан, үндэсний аюулгүй байдалд оруулсан хувь нэмрийг үнэлэв.
4.   Хиллари Клинтон: Тэргүүн хатагтай, Сенатор, Төрийн нарийн бичгийн дарга асан, олон жилийн төрийн албанд зүтгэсэн гавьяаг үнэлэв.
5.   Майкл Ж. Фокс: Жүжигчин, Паркинсоны өвчний судалгааны төлөөх тэмцэгч.
6.    Тим Гилл: Програм хангамжийн инженер, ЛГБТ эрхийн төлөө тэмцэгч.
7.    Доктор Жэйн Гудолл: Амьтан судлаач, байгаль хамгаалагч.
8.    Фанни Лу Хамер (нэхэн олгож буй шагнал): Иргэний эрхийн тэмцэгч.
9.    Эрвин "Мэжик" Жонсон: Сагсан бөмбөгийн тамирчин, буяны үйлсээрээ үнэлэгдэв.
10.   Меррик Гарланд: АНУ-ын Ерөнхий прокурор.
11.   Ралф Лорен: Загвар зохион бүтээгч.
12.   Лионель Месси: Хөлбөмбөгийн тамирчин.
13.   Билл Най: Шинжлэх ухааныг сурталчлагч, хөтлөгч.
14.   Жорж Ромни (нэхэн олгож буй шагнал): Мичиганы захирагч, Хөгжлийн сайд асан.
15.   Дэвид Рубенштейн: Хөрөнгө оруулагч, буяны үйлстэн.
16.   Жорж Сорос: Ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэгч.
17.   Жорж Стивенс Жр.: Америкийн кино урлагийн хүрээлэнгийн үүсгэн байгуулагч.
18.   Дензел Вашингтон: Жүжигчин, найруулагч, продюсер.
19.   Анна Винтур: Vogue сэтгүүлийн ерөнхий редактор.

Эдгээр хүмүүсийг Америкийн соёл, үнэт зүйлс, аюулгүй байдал болон дэлхийн энх тайванд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гэж үзэж буй юм.
Эх сурвалж: CNN
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ