Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Э.Болормаа: Ховд аймагт болж байгаа иргэдийн эсэргүүцэл зүй ёсны асуудал

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Э.Болормаа дараах байр суурийг илэрхийлэв.
Тэрбээр “Бид Оюутолгой дээр алдсан гэдэг байдлаар юун дээр алдсан, ямар боломжит хувилбар байсан бэ гэдгийг тодорхой болгомоор байна. Тиймээс одоо хэлэлцэж байгаа хуулийн төслийн ажлын хэсэгт Оюутолгой эсвэл Эрдэнэс Оюутолгойд ажиллаж байгаа төлөөллөөс оруулах хэрэгтэй.
Интернэтээс хайж үзэхэд хамгийн сүүлд 2024 оны зургаадугаар сард “Орано майнинг” компани Нигери улсаас хөөгдсөн юм байна. Энэ ямар шалтгаантай юм бол. Ажлын хэсгийнхэн үүнийг судалсан уу.
Мөн усны асуудалтай холбоотойгоор Ховд аймагт болж байгаа иргэдийн эсэргүүцэл бол зүй ёсны асуудал. Байгаль орчин, хүний эрүүл мэндтэй холбоотой асуудлыг хөнгөн байдлаар авч үзмээргүй байна. Ураны эрсдэлд хөнгөн хуумгай хандаж болохгүй гэж үзэж байна.
“Мон атом” компанийн захирал Д.Далайжаргал: Франц улс Нигери, Канад, Габон гээд гурван улсад уран олборлож байсан. Өнгөрсөн жил Нигерид төрийн эргэлт гарсан учраас Француудыг гаргасан. Одоо Франц улс өнгөрсөн хугацаанд олборлосон шар нунтгаа гаргах асуудлаар Нигери улстай хэлэлцээр хийж байгаа.
Байгаль орчны үнэлгээний хувьд бид 2017 оноос хойш найман удаа судалгаа хийсэн.
Ажлын хэсгийн гишүүн Н.Тэгшбаяр: Ураны газар доор уусган баяжуулах аргыг бид зохиосон зүйл биш. Дэлхийд нийт олборлолтын 60 орчим хувь нь энэ аргыг ашиглаж байгаа.
Дэлхий үүсэхэд л уран байсан газар цацрагийн эрсдэл, хоруу чанартай орчин байгаа. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн аргаар уран олборлоход эрсдэл байхгүй. Харин цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын тухай дүрэм, журмыг баримтлаад ажиллахад асуудалгүй.  
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан: Энэ хуулийн төсөлтэй холбоотой том ажлын хэсгийг Н.Учрал сайд ахалж байгаа. Тус ажлын хэсэгт "Эрдэнэс Оюутолгой"-н удирдлагуудаас орсон. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ