Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Багш эмэгтэйг олон удаа хутгалсан эр хорих байранд амиа егүүтгэхийг завджээ


Сэлэнгэ аймгийн төвийн нэгэн орон сууцын орцонд Н гэх багш эмэгтэйг олон удаа хутгалж, амийг нь егүүтгэхийг завдсан хэрэг өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд гарч байсан билээ. Уг хэргийг үйлдсэн этгээд тухайн өдрөө тус аймаг дахь “Алтанбулаг” боомтоор хил гарах гэж байсныг цагдаагийнхан саатуулсан юм.
Уг хэргийг Дархан-Уул аймагт оршин суудаг, өмнө нь эрүүгийн хэрэгт холбогдон ял шийтгүүлж байсан Д.Мөнхбаатар гэх эр үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаа, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдсон байдаг. Тухайн багш эмэгтэйг ажлаасаа ирэхэд нь орцонд тосож байгаад 15-16 орчим удаа хутгалсан Д.Мөнхбаатарт холбогдох хэргийг Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд хаалттай хорих ангид 12 жил нэг сарын хугацаагаар хорих ял шийтгэжээ.
Улмаар түүнийг тус аймгийн төв дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих байранд үргэлжлүүлэн хорьсон аж. Гэтэл энэ сарын 11-ний баасан гараг буюу улс даяар орон нутгийн сонгуулийн санал авах өдөр хорих ангиуд хүчлэн хамгаалалттай байх үед Д.Мөнхбаатар амиа егүүтгэхийг завджээ. Орон нутгийн хууль хяналтын болон эрүүл мэндийн байгууллагын эх сурвалжийн мэдээлснээр хорих өрөөнийхөө гэрлийг хагалан шилийг нь ашиглан амиа хорлох оролдлого хийсэн. Өдгөө эмчилгээ хийлгэж биеийн байдал нь тогтвортой байгаа гэнэ. Сэлэнгэ аймаг дахь ШШГГ-ын харьяа Цагдан хорих байранд хүний эрх зөрчигдсөн үү, эсвэл харуул хамгаалалтын дэглэм хуулийн дагуу байгаагүйгээс болсон уу ийм хэрэг гарсныг холбогдох байгууллагынхан ихэд нууцалж байгаа аж. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ