Дэлхийн 180 улсад 340 мянган гишүүн байгууллага, 362 сая ажилтныг нэгтгэсэн “Хүний нөөцийн менежментийн нийгэмлэг”-ийн мэдээлснээр ажлын анкет бөглөх дундаж хугацаа 23 минут орчим байдаг. Үүнд маягт бөглөх, ажил олгогчоос шаардсан нэмэлт асуултад хариулах, холбогдох материалыг хавсаргахад зарцуулдаг гэжээ. Харин ажил хайж буй хүмүүсийн 76% нь өргөдөл гаргахаасаа өмнө анкет бөглөхөд хэр хугацаа шаардагдахыг мэдэхийг хүсдэг гэдгийг тус байгууллагаас тогтоожээ. Ийнхүү сүүлийн жилүүдэд хүний нөөцийн сонгон шалгаруулалтын чиг хандлага өөрчлөгдөж, ажил горилогчдод зориулан анкетын асуумж болон ажилд орох хүсэлтээ илгээх үйл явцыг хялбаршуулж эхлээд байна.