Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын нутагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ


Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Далай зах 4-р багийн нутаг сумын төвөөс зүүн тийш 23км-т орших Арсайн буйраг хэмээх газар 10-р сарын 9-ний 20:15:39 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 20:23 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудан болон газар хөдлөлтийн мэдээлэл дамжуулдаг дуут системээр ОБЕГ-т ирүүлсэн байна.
Тус сумын Засаг даргаас тодруулахад сумын төвд чичирхийлэл мэдрэгдээгүй. Тус газрын ойролцоо малчин айлгүй, учирсан хохирол байхгүй гэж ОБЕГ-т мэдэгджээ.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ