Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Шинэ Хараа” студийн үүсгэн байгуулагч О.Наранхүү

Шилийнгол аймгийн Баруун Үзэмчин хошуугаар нутагтай Отгонбаатарын Наранхүү нь 2019 онд Хөххотын Үндэстний дээд сургуулийг англи хэлний мэргэжлээр дүүргэж, Өвөр Монголын Одон телевизээс ажлын гараагаа эхлүүлж байсан бол нутгаа үгүйлэх сэтгэлдээ хөтлөгдөн, 2021 онд “Шинэ Хараа” студийг үүсгэн байгуулж, үйлсийн гараагаа эхлүүлсэн байна.
- Миний төрж өссөн нутаг болох Хоолтынгол сумын Ногоонбулаг баг нь Хятадын хамгийн үзэсгэлэнтэй арван багийн нэг хэмээгддэг сайхан нутаг. Тэгэхээр анх эхэндээ нутгийнхаа сайхан үзэмж, гайхамшигт байгалийг илүү олон хүнд харуулж сонирхуулах юмсан гэх бодлоороо зураглаачийн мэргэжлийг сонирхож эхэлсэн гэж дурсан ярих О.Наранхүүгийн хувьд зураглаачийн мэргэжилд маш их сонирхолтой нэгэн байсан учраас 2-р курсээсээ эхлэн гэрэл зургийн студид ажиллах болсон байна. Энэ нь түүнд ажлын үнэтэй туршлага хуримтлуулж өгсөн төдийгүй мэргэжлийн компани байгуулахад нь бат бөх суурийг тавьж өгсөн байлаа.
- Эх улсын 75 жилийн ойн ташрамаар нутаг ус минь илүү сайн хөгжиж, илүү олон хүний анхааралд хүрээсэй хэмээн хүсэн зөгнөж байна гэж О.Наранхүү ярилаа.
Ерөнхий редактор: Л.Наранхүү
Редактор: З.Гэгээнтуяа
Сэтгүүлч: С.Урьхан, Ц.Урантунгалаг
Зураглаач: Э.Тэргүүн
Эвлүүлэгч: Э.Тэргүүн
Дизайнер: Ц.Цэлмүүн
Зохиогч:
С.УРЬХАН, Ц.УРАНТУНГАЛАГ
Найруулагч:
С.УРЬХАН
Эх сурвалж:
СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН САЙТ
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ