Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Шинийг санаачилсан Өвөр Монгол-2

        2023 онд Өвөр Монгол нь нүүрсний нийлүүлэлт, хангаалгын баталгаа, нийт суурилагдсан цахилгаан хүчин ба шинээр суурилагдсан цахилгаан хүчин, шинэ эрчим хүчний суурилагдсан хүчин чадал ба шинэ эрчим хүчний шинээр суурилагдсан хүчин чадал, нийт эрчим хүч үйлдвэрлэх хэмжээ болон эрчим хүч гадагш хүргэх хэмжээ, шинэ эрчим хүч үйлдвэрлэх хэмжээ, нүүрснээс хий үйлдвэрлэх хүчин чадлын хувьд "Хятадын арван нэгдүгээр"-т орж байна. 100 мянган тонн зэрэглэлийн Дэлхийн хамгийн том ховордсон шороо ногоон хайлуулагч төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд ховордсон шороо, ниобиум, лити зэрэг стратегийн нөөцийн хайгуулд шинэ ололтууд хийгдсэн байна. Нүүрсний бус аж үйлдвэр эрчимтэй хөгжиж, 12.1 хувьд хүрсэн... 2024 оны эхээр, ӨМӨЗО-ы “Засгийн газрын ажлын тайлан” -д нийтлэгдсэн цуврал тоо баримт нь Өвөр Монголын хурдтай хөгжиж байгааг харах боломжийг хүмүүст олгосон байна.
        Цахилгаан эрчим хүчний хүргэлтийн хэмжээ Хятад улсын хэмжээнд 19 жил дараалан түрүүлж, "Үндэсний чухал эрчим хүч, стратегийн нөөцийн бааз" хэмээх нэрийн хуудсыг тараасан юм.
        "Үндэсний чухал эрчим хүч, стратегийн нөөцийн бааз" -ын үүрэг нь Өвөр Монгол орны 12 аймаг хотын үйлдвэрлэл хурдацтай хөгжихөд хүчтэй дэмжлэг үзүүлж байгаас үүдэлтэй. 2023 онд Өвөр Монголын 12 аймаг хотуудын дундаас 7 аймаг хотын тогтмол хөрөнгийн хөрөнгө оруулалтын өсөлт 20 хувиас дээш, Ордос 27.4 хувьд хүрчээ.
        Ордос хот  "Дэлхийн шилдэг эрчим хүчний салбар, дэлхийн шилдэг орчин үеийн нүүрсний химийн үйлдвэр, дэлхийн шилдэг шинэ эрчим хүчний салбар, дэлхийн шилдэг ноос ноолуурын үйлдвэр" зэрэг "Дэлхийн шилдэг дөрвөн үйлдвэр"-ийг барьж байна. Хөххот "Хятадын хагас дамжуулагч цахиур материаын нутаг” ба "Хятадын CLOUD"-ийн шинэ нэрийн хуудсыг бий болгож байна. Бугат хот "Дэлхийн ховор шорооны нутаг", "дэлхийн ногоон цахиурын нутаг" хэмээх шинэ нэрийн хуудсыг бий болгосон. Улаанхад хот "Өнгөт металлын хот" хэмээх шинэ нэрийн хуудсыг  бий болгосон. Улаанцав хотын alloy материал, cathod материалын үйлдвэрлэлийн хүчин чадал нь улсын хэмжээнд эхний байр эзэлдэг. Үхай хот дэлхийн хамгийн том BDO нэгдсэн үйлдвэрлэлийн баазыг барьж байна. Шилийнгол аймаг “Хятадын адууны нутаг” хэмээх нэрийг хуудсыг өргөж явна...
        2023 онд Өвөр Монголын 16 гол аж үйлдвэрийн хэлхээний бүтээгдэхүүний үнэ бараг 1.4 триллион юань болно. Шинэ эрчим хүчний аж үйлдвэрийн гинжин хэлхээний нэмэгдсэн үнийн өсөлт 16.1 хувь байж, Хятадын хамгийн том ганц фотоолтаик цөлжилтийг хянах төсөл, Хятад улсад үйл ажиллагаа явуулж буй эх газрын хамгийн том салхины эрчим хүчний бааз, Дэлхийн хамгийн анхны тогтмол байдлын бага даралттай устөрөгчийн нөөцлөлтийн үйлдвэрлэлийн шугамыг барьжээ. Дэлхийн хамгийн том ногоон устөрөгчийн хосолсон нүүрс-олефинс төслийн барилгын ажлыг эхлүүлж, нүүрс-этилен гликол, нүүрс-ольфинуудын үйлдвэрлэлийн хүчин чадал нь Хятад улсын 2-р байранд ордог.
        Өвөр Монгол нь үзэсгэлэнт сайхан байгаль, элбэг дэлбэг эрдэс баялагтай. 
Зохиогч:
Л.НАРАНХҮҮ, ЛИ ШЯ
Найруулагч:
Х.АРВИНТАЛ, Х.БАЯНМӨНХ
Эх сурвалж:
ӨМӨС

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ