Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Улсын төсвийн 760 сая төгрөгөөр 300 ширхэг мотоцикль худалдан авч Баян-Өлгий аймгийн төрийн албан хаагчдад өгчээ


Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймгийн төрийн албан хаагчдыг унаагаар хангалаа. Уг ажилд зориулж 2024 оны улсын төсвөөс 760 сая төгрөг шийдвэрлэж, 300 ширхэг мотоцикл худалдан авсан байна.
Эдгээр унааг Алтай, Алтанцөгц, Баяннуур, Бугат, Булган, Буянт, Ногооннуур, Сагсай, Толбо, Улаанхус, Цэнгэл, Өлгий сумын  багийн Засаг дарга, эмч нарт, мөн Хөх сэрхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар зэрэг байгууллагын албан хаагчдад хүлээлгэн өгөв.
Төрийн албан хаагчдад мотоцикл олгох үйл ажиллагаанд УИХ-ын гишүүнТ.Аубакир, Х.Жангабыл, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман, Орон нутгийн өмчийн газрын Б.Серик нар оролцож мэндчилгээ дэвшүүллээ.

https://isee.mn/n/69515
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ