Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Ногооннуур сумын төв 2,4 км хатуу хучилттай авто замтай боллоо


Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын төвд 2,4 км хатуу хучилттай зам тавьж ашиглалтад өглөө. Улсын төсвийн 2,2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хийсэн уг ажлын тендерийг 2019 онд зарлаж, гүйцэтгэгчээр "Грандрөүд групп" компани шалгарсан. Эхний жилд төсөвт суулгасан санхүүжилтийн хэмжээгээр 800 сая төгрөгийн ажлыг хийж, үлдсэн хэсгийг 2020, 2021 онд багтаан гүйцэтгэсэн байна.

Өчигдөр болсон замын нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Бауыржан, тус сумаас аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон С.Асылбек нар оролцож, нутгийн иргэдэд баяр хүргэжээ.
Ногооннуур сум нь Баян-Өлгий аймгийн хатуу хучилттай замтай болсон 5 дахь сум бөгөөд өмнө нь Цэнгэл, Булган, Дэлүүн, Сагсай суманд зам тавьж байсан. Харин 2020 оноос Улаанхус сумын төвд улсын төсвийн 4,6 тэрбум төгрөгөөр 4 км хатуу хучилтай зам тавьж эхлээд байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ