Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэв

Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн "Өлгий-Бороо" экспедицийн бүрэлдэхүүн энэ сарын 20-ны өдөр үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадасны хэмжээг нэмэгдүүлэх ажлыг зохион байгууллаа.

Тодруулж хэлбэл, нутгийн баруунөмнөд чиглэлд Сагсай сумын Модон хөшөө, Цэнгэл сумын Цэнгэл хайрхан, Улаанхус сум Салхитын хөндийгөөс 6 ширхэг пуужин харважээ.
Үүний үр дүнд Өлгий, Ногооннуур, Алтай, Сагсай, Улаанхус, Булган, Буянт, Баяннуур сумдын нутгаар хур тунадас орсон байна. Тухайн экспедиц өнгөрсөн сараас хойш 8 удаа цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулж нийт 23 пуужин зарцуулжээ.
Үүлэнд зориудаар нөлөөлөх ажил үр дүнгээ өгч, одоогийн байдлаар хөрсний 15-20 см гүн хүртэл чийгтэй болсон гэж мэргэжлийн хүмүүс дүгнэж байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ