Төрийн албаны зөвлөлөөс Баян-Өлгий аймагт гарсан төсвийн шууд захирагч нарын 11 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.
Тодруулж хэлбэл, Ногооннуур сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, Цэнгэл сумын 2, 3 дугаар сургууль, Өлгий сумын 10 дугаар сургуулийн захирлын сул орон тоо, мөн Улаанхус сумын Согоог багийн хүүхдийн цэцэрлэг, Дэлүүн сумын 2 дугаар цэцэрлэг, Сагсай сумын 2 дугаар цэцэрлэг, Цэнгэл сумын 4 дүгээр цэцэрлэг, Өлгий сумын 19, 20, 21 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нарыг сонгон шалгаруулж томилно.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй иргэдийн баримт бичгийг энэ сарын 7-ны өдөр 09:00-17:00 цагийн хоорондulgii-tu@csc.gov.mnцахим хаягаар хүлээн авна.
Харин шалгалтыг 12 дугаар сарын 9-ний өдөр хялбаршуулсан горимоор зохион байгуулах ажээ.