Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгийд өвсний үнэ 100-200 мянган төгрөгөөр өсжээ



Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймгийн иргэд энэ сарын 1-нээс уулын хадланд гарч, 15-наас голын хадланд буугаад байна.

Зун хур бороо элбэг байсан ч уулын хадлангийн гарц сайнгүй байгааг малчид хэлж байна. Мөн зарим суманд хадлангийн талбай устай байгаа нь өвс бэлдэхэд хүндрэл учруулжээ. Эдгээр хүчин зүйлс нь өвсний үнэ өсөхөд нөлөөлсөн байна.

Тухайлбал, одоо машин өвс Цэнгэл, Буянт, Өлгий, Ногооннуур суманд 500-600 мянга, Улаанхус, Сагсай, Алтай суманд 600-700 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байгааг нутгийн иргэд хэлэв.

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 100-200 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлт ажээ.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ