Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Баян-Өлгийд шатахууны үнэ хямдарлаа

Баян-Өлгий /МОНЦАМЭ/.Баян-Өлгий аймагт энэ сарын 18-ны өдрөөс шатахууны жижиглэнгийн үнэ литр тутамдаа 100-150 төгрөгөөр хямдарлаа.

Тухайлбал, тус аймгийн томоохон ханган нийлүүлэгчдийн нэг “Рысжан” компани АИ-92 бензинийг 100 төгрөгөөр бууруулж 1850 төгрөгөөр, А-80 бензинийг 1750, дизель түлшийг 1950 төгрөгөөр худалдаалж байна.
Бусад шатахуун импортлогч компаниуд үнээ хараахан буулгаагүй ч удахгүй хямдрах аж.
Шатахууны үнэ ийнхүү бууж байгаа нь дэлхийн зах зээлд газрын тосны үнэ болон энэ төрлийн бүтээгдэхүүний хилийн үнэ буурсантай холбоотой хэмээн мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байна.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ