Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Тарваганы тулмыг олон тоогоор тээвэрлэж явсан иргэнийг саатуулжээ


Нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Гүнт” шалган нэвтрүүлэх цэгээр хууль бусаар их хэмжээний тарваганы тулам тээвэрлэж явсан этгээдийг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлжээ.
Тодруулбал, өчигдөр шөнийн 04:40 минутад иргэн “Г” нь “Toyota Prius” маркийн автомашинд 30 ширхэг нойтон тарвага тээвэрлэж явсныг илрүүлэн Зоонозын өвчин судлалын Үндэсний төвд хүлээлгэн өгөв.
Энэ онд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ахуйн зориулалтаар тарвага агнах зөвшөөрөл олгоогүй.
Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлд "Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол 5.4-27.0 сая төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заасан.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ