Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сүхбаатарын цэргүүд хагалгаанд орж, хэвтэн эмчлүүлж байна


Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 0146 дугаар хилийн цэргийн ангид дэглүүлсэн гэх хоёр алба хаагч хагалгаанд орж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тодруулбал, тус ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч төмсгөндөө хүнд гэмтэл авч, 2024 оны есдүгээр сарын 9-нд Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт хагалгаанд оржээ.
Ар гэрийнхэнтэй нь холбогдож биеийн байдлыг нь тодруулахад, "Бид хотод ирээд долоо хонож байна. Хүү маань өнгөрсөн Баасан гаригт /2024.09.06/ Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт хагалгаанд орсон. Одоо хагалгааны дараах эмчилгээ хийлгэж байна. Бидэнтэй цэргийн ангиас холбогдож, тайлбар мэдээлэл өгсөнгүй. Хагалгаанд ордог өдөр Хил хамгаалах ерөнхий газраас албаныхан ирсэн байсан.
Цэргүүдийн биед шүүх эмнэлгээс шинжилгээ авсангүй. Хагалгаанаас өөр бүх биеийн шинжилгээнд хамруулсангүй.
Эмч нарын зүгээс хагалгааны дараах гамыг сайн барих хэрэгтэй гэж зөвлөсөн. Ар гэрийнхний зүгээс цэргийн албанд хүүгээ дахин явуулахаас айж байна. Холбогдох өргөдөл гомдлоо хүргүүлэх бодолтой байгаа. Цэрэгт эрүүл мэндээрээ тэнцээд явсан хүүхэд гуравхан сарын дотор дөрөвдүгээр шатандаа хүртэл хүндэрч, өвдөнө гэж юу гэсэн үг вэ. Хүүхдийнхээ ирээдүйд гарч болох эрсдэлээс айж байна" гэдгийг хэлсэн юм.

https://news.mn/r/2749753/
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ