Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хоригдож байх хугацаандаа нас барсан 21 настай залууд эрүү шүүлт тулгасан эсэх асуудлаар мэдээлэл сонсжээ


Ардчилсан намын бүлгээс 2024 оны наймдугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар "Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандлагаас ангид байх, хүний эрхийн хэрэгжилтийн төлөв байдлыг хянан шалгаж, санал дүгнэлт боловсруулах" чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа томилогдсон бөгөөд өнөөдөр тус ажлын хэсгийн хурлаар Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид хоригдож байх хугацаандаа нас барсан 21 настай залууд мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус харьцсан тухай гомдлын шийдвэрлэлт болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь хилийн 0146-р ангид цэргүүд дэглүүлж, улмаар эрүүл мэндэд нь хохирол учирсан эсэх асуудлаар мэдээлэл сонслоо.
Ажлын хэсгийн хуралд Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд, Хил хамгаалах Ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч Х.Лхагвасүрэн, ХЭҮК-ын гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Г. Ууганбаатар нар мэдээлэл өгч, гишүүдийн асуултад хариулт өглөө.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ