Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Богд уулнаас самар түүж байсан 320 гаруй иргэнийг машин, тоног төхөөрөмжийн хамт буулгажээ


Богдхан уулын хамгаалалтын захиргаа өнгөрсөн наймдугаар сараас ойн гүний эргүүл, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулжээ. Энэ хугацаанд хамгаалалтын захиргааны албан хаагчид, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар 10-аад автомашин бүхий 20 орчим иргэдээс зөвшөөрөлгүй хууль бусаар түүсэн найман тонн гаруй самрыг хураан цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Мөн давтагдсан тоогоор 50 гаруй самарчдын отог, 90 машин техник хэрэгсэл, 320 гаруй иргэнийг уулнаас буулгажээ. 
Зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтэнийг түүсэн тохиолдолд 5400 нэгжээс 27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх тус тус заалттай ажээ. 
Харин Ойн тухай хуульд зааснаар ойн дагалт баялагийг тухайн жилийн есдүгээр сарын 20-ноос дараа оны хоёрдугаар сарын 20 хүртэлх үйлдвэрлэлийн бол ахуйн зориулалтаар зөвшөөрөгдсөн газраас холбогдох зөвшөөрлийн дагуу бэлтгэх боломжтой юм байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ