Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хууль бусаар түүж, бэлтгэсэн найман тонн самар хураан авчээ


Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааныхан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газар, ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албатай хамтран ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмын хүрээнд хариуцсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалт тогтмол зохион байгуулж байна. Хамгаалалтын захиргааны алба хаагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар шалгалтын явцад 10 тээврийн хэрэгсэл бүхий 20 иргэнээс найм орчим тонн самар хураан авч, хэргийг цагдаа, прокурорын байгууллагад шилжүүлээд буй аж. Наймдугаар сараас хойш давхардсан тоогоор самарчдын 50 орчим отог, 90 техник хэрэгсэл, 320 гаруй иргэнийг уулнаас буулгажээ.
Ойн тухай хуульд зааснаар ойн дагалт баялгийг тухайн жилийн есдүгээр сарын 20-ноос дараа оны хоёрдугаар сарын 20 хүртэлх хугацаанд зөвшөөрсөн газраас, үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар түүж, бэлтгэхийг зөвшөөрдөг. Өдгөө хушны самар түүх нь хориотой гэсэн үг. Түүнчлэн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12.2-т “Тусгай хамгаалалттай бүсээс байгалийн дагалт баялаг, эмийн, хүнсний болон техникийн зориулалттай ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж, бэлтгэхийг хориглоно” гэж заасан байдаг. Ойн дагалт баялаг түүж, бэлтгэх хуулийн хугацаа болсон ч дархан цаазат Богдхан ууланд энэ төрлийн үйл ажиллагааг зөвшөөрөхгүй гэсэн үг. Тиймээс иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлж, хууль бус үйлдэл гаргахгүй байхыг тус хамгаалалтын захиргаанаас анхааруулав. Ташрамд дурдахад, хуш модны нэг кг цайруулсан самрын экологи, эдийн засгийн үнэлгээ 176 600 бол нойтон самрынх нь 98 900 төгрөг аж.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ