Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Идэшний махны үнэ нэмэгдэх хандлагатай байна


Идэшний махны үнэ нэмэгдэх хандлагатай байгааг худалдаачид төдийгүй малчид ч ярих болжээ. Зах, худалдааны төвүүдээр өдгөө хонины мах кг нь 10 000-12 000, үхрийнх 14 000-15 000, адууных 10 мянга гаруй төгрөгийн үнэтэй байна. Эдгээр нь өмнөх жилийнхтэй ойролцоо дүн юм. Наймдугаар сарын сүүлчийн 10 хоногт хөдөөнөөс хот руу чиглэсэн хөдөлгөөн нэмэгддэг. Энэ үед мах борлуулахаар малчид нийслэлийг зорин ирж, ченжүүдийн хашаанд дугаарладаг. Ийм тохиолдолд худалдан авагчид махны үнийг огцом бууруулдаг аж. Гэвч энэ жил нийслэлийг чиглэсэн хөдөлгөөн тун бага байгаа гэнэ. Мөн зуны улиралд чмахны үнэ төдийлөн буураагүй аж. Махны үнэ буурч, нийлүүлэлт нэмэгдэхгүй байгааг өвөлжилт хүндэрсэнтэй холбон тайлбарлах хүнч байв. Үүнтэй холбоотойгоор ирэх өвлийн идшээ бэлдэх үед өндөр зарлага гаргах нь хэмээн таамаглаж байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ