ХУД-ийн нутаг дэвсгэрт "Приус-20" маркын автомашин нь тоглоомын талбайн хашааг мөргөж, тухайн байршилд тоглож байсан хүүхдүүдийг хүүхдүүдийг мөргөсөн талаар бид өмнө мэдээлсэн.
Тэгвэл энэ талаар нэгэн иргэн манай мэдээлэл өгсөн юм. Тэрбээр "Жолооч нь согтуу юм шиг байсан. Сайн мэдэхгүй байна. Нийт 6-9 насны 4 хүүхэд гэмтсэн байгаа. Цагдаа нар ирээд газар дээр нь үзлэг хийж, шалгалтын үйл ажиллагаа үргэлжилж байна" гэсэн мэдээллийг өглөө.