Суудлын автомашин айлын хашаа мөргөж, тус машиныг жолоодож явсан иргэн амиа алдсан хэрэг гарсан байна.
Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн "Дугуй” дэлгүүрийн хажууд суудлын автомашин айлын хашаа мөргөсөн, автомашины хаалгыг онгойлгож чадахгүй байна гэсэн дуудлагыг өчигдөр 07:40 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “Toyota Harreir” загварын суудлын автомашин айлын хашаа мөргөж автомашины жолооч Б /67 настай, эрэгтэй/ нас барсан байсныг долоон минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн жижүүрт шилжүүлэн өгчээ.
Иймд иргэд олон нийтийг замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг уриалж байна