Шинээр 50 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо. Тодруулбал, Боловсролын ерөнхий газартай байгуулсан гэрээний дагуу Увс аймгийн Ховд сумын 50 ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр "Өлке констракшн" ХХК гүйцэтгэж, захиалагчийн хяналтыг Барилгын хөгжлийн төв, Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хийж, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр улсын комисс ажиллан байнгын ашиглалтад өглөө.