Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хятадууд алт ухаж, Намирын гол ширгэж тасрахдаа тулжээ


Хадан дундуур харгиатах Хатан тунгалаг ус уу даа хө... хэмээн дуунд мөнхөрсөн Намирын гол улаан шороогоор эргэж, ус нь ширгэх аюулд хүрчээ.

Увс аймгийн Өмнөговь сум, Орлого голын эх, Бээрдийн ам гэх газарт нэгэн алтны компани үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба уг үйл ажиллагаанаас үүдэн Орлогын гол, түүнээс эх аван урсдаг Намирын гол амь тасрахдаа тулаад байна. Эх сурвалжийн мэдээллээр тус компани нь Ц.Мянганбаярын буюу "Монгол газар" ХХК-ийн охин компани гэх мэдээлэл байгаа юм. Компанийн зүгээс орон нутгийн удирдлагуудад мөнгө төгрөг өгсөн асуудал ч яригдаж байна.

Энэ талаар нутгийн иргэн хэлэхдээ "Хүний гар хүрээгүй өдийг хүрсэн нутаг том машинд талхлуулж, малын бус машины мөрөөр дүүрч байгааг нутгийн малчид, иргэд хэлж байна. Алтны компани дураараа дургиж байгааг нүдээр харж, үнэхээр "шок"-нд орлоо. Тариалан сумын харьяа газар тул хайгуул хийх, алт олборлох зөвшөөрлийг Тариалан сумаас олгожээ. Хамгийн аймшигтай нь уг алтны компанийн үйл ажиллагааны ашгийг нь Тариалан сум хүртэж, хор уршгийг нь Өмнөговьчууд хүртэх болж.

Өөрийн олсон, албан бус мэдээллийг хэлэхэд гурван Хятад эзэнтэй, Тариалангаас ажиллах хүн хүчээ татсан. Хоёр ээлжээр өдөр, шөнөгүй алт олборлож, угааж эхэлсэн байна. 10 гаруй том машин шороо зөөж, 4-5 экскаватор ажиллаж харагдана. Орлогын голоос 2м гаруй гүн, 800м шахуу урт шуудуу татаж, алт угааж буй усан буугаа байрлуулж. Хоёр ч том нуур байна. Онгон дагшин сүр хүчит Орлогын гол минь энэ байдлаар бол тун удахгүй ширгэн улмаар Намирын гол ч үгүй болох нь. Сумын удирдлагууд, ард иргэд минь энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй бол хатсан хоосон сайр газартай л үлдэх нь байна" гэсэн юм.


https://tsahiur.mn/n/s/21077

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ