Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

“Американ экспресс” компани БНХАУ-д ажиллахаар болжээ



АНУ-ын санхүүгийн  үйлчилгээ үзүүлдэг “Американ экспресс” компани  хоёр орны хооронд зөрчил байгаа ч  эх оронд нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг  БНХАУ-аас авсан гэж “Ройтерс” агентлагаас мэдээлжээ.Энэ компани БНХАУ-д зээлийн картны үйлчилгээ эрхлэх анхны гадаад компани болж байгаа аж. БНХАУ-д байдаг бүх зээлийн картны үйлчилгээг орон нутгийн компаниуд эрхэлдэг юм байна. Түүнээс гадна БНХАУ-ын  Ардын банк  мэдэгдэлдээ  Ханжоу мужийн “LianLian DigiTech Co Ltd. “ компанийг  “Американ экспресс” компанитай  хамтран ажиллах зөвшөөрлийг баталсан гэж мэдэгджээ. Мөн энэ алхам нь БНХАУ-ын санхүүгийн салбарыг цаашид нээж болохыг харуулж байгааг онцолсон байна. Харин АНУ-ын компанийн зүгээс энэ оны сүүлчээр  мөнгөн гүйлгээ хийх  ажиллагааг эхлүүлнэ гэж найдаж байгаагаа дурджээ. Энэ зөвшөөрөл нь удаан хугацаанд манай стратегийн өсөлт урагшлахад чухал алхмаас гадна түүхэн чухал мөч болохыг харуулж байна. Мөн зөвхөн “Американ экспресс” компанийн хувьд  биш  БНХАУ-д төлбөрийн үйлчилгээний салбарын хөгжил,цаашдын өсөлтийн хувьд чухал гэж  тус компанийн  ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Стивен Сквери онцолжээ.
 
 
Х.ОюунболдЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ