Увс аймгийн Малчин сумын Хар тэрмис гэдэг газар “Хяргас” нуурын усанд усны мотоциклтэй явж байсан гурван иргэн эргээс 30 метрийн зайд осолджээ.
Усны эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид харж, аврах ажиллагааг эхлүүлсэн гэсэн дуудлагыг наймдугаар сарын 4-ний өдрийн 17:55 цагт ОБЕГ хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход иргэн 56 настай эрэгтэй, 50 настай, эмэгтэй нар живж байсныг эсэн мэнд гаргаж, мөн 10 настай хүүг усны мотоциклын доор гацаж, ухаангүй болсон байсныг гарган хиймэл амьсгал хийж, анхны тусламж үзүүлэн аварч, эсэн мэнд гэр бүлд нь хүлээлгэн өгчээ.