Булган аймгийн Сайхан сумын Угалз багийн “Хунт” нуурын шаварт биеэ эмчлэхээр орсон иргэн живжээ. Энэ тухай дуудлага 08 дугаар сарын 11-нд ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Булган аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид 08 дугаар сарын 13-ны өдрөөс "Хунт нуур”-ын усанд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 41 настай, эрэгтэйн цогцсыг 2.5 метрийн гүнээс гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Өлзийт” гэдэг газар тогтоол усанд тоглож байсан гурван хүүхдийн нэг нь живсэн харамсалтай хэрэг гарчээ. Тэрээр зуны амралтаараа эмээгийндээ амарч байсан аж. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид 9 настай эрэгтэй хүүхдийн цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.