Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Наймдугаар сард төв, зүүн, говийн аймгуудын нутгаар хур тунадас дунджаас ахиу орох нь.
Баруун аймгуудын нутгаар. Агаарын дундаж температур нийт нутгааролон жилийн дунджаасдулаан, хур тунадас ОЖД-ийн орчим байх төлөвтэй. Агаарын температур нэг,хоёрдугаар10хоногийн эхэн, гуравдугаар10хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД-аас 1-3°С-аар сэрүүн байх болэхний 10хоногийн дунд,сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар ОЖД-аас 1-5°С-аар дулаан байхтөлөвтэйбайна.
Нэгдүгээр10хоногийн эхэн,сүүлч, хоёрдугаар10хоногийн эхэн,дунд үе, гуравдугаар10хоногийн эхээр ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэж болзошгүй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас Хөвсгөлийн баруун, Архангайн ихэнх хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэгдүгээр10хоногийн эхэн, хоёрдугаар10хоногийн сүүлч, гуравдугаар10хоногийн эхэн,сүүлч үед ихэнх нутгаар ОЖД-аас 1-4°С-аар сэрүүн байна. Эхний 10хоногийн дундаас хоёрдугаар10хоногийн дунд үе хүртэл ихэнх нутгаар ОЖД–аас 1–6°С–аар дулаан буюу зарим үед өдөртөө 30градусыг давж халах төлөвтэй байна.
Нэгдүгээр10хоногийн эхэн, хоёдугаар10хоногийн эхэн,сүүлч үед ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу орох төлөвтэйг ЦУОШГ-аас мэдээлжээ.