Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Боомтод нутгийн аялгуу

Хатан гол Өвөр Монголын Ордос хот хүртэл урсан голын усны урсгал намдаж мушгиран урссаар Лүнкөү суурингийн өндөр уул сүрлэг давааны хоорондох Мин улсын Цагаан хэрэмтэй “уулзан”, Өвөр Монголын хязгаар дахь 800 гаруй километр замыг туулж, Шаньси мужийг зорин аялдаг.
        “Гурван мужийн уулзуур” гэгдсэн Лүнкөү суурин нь Шаньси Хэчюй, Шааньси Фүгүтэй зэргэлдээ оршдог. Энд орших Дакөү эртний гатлага бол эрт дээр үеэс ус, хуурай замын чухал боомт станц байсаар ирсэн. Цагаан хэрмийн хормой, Хатан голын хөвөөнд амьдардаг хүмүүс, бизнес эрхлэх боломж хайсан худалдаачид, зорчин явж байгаа лам хувраг нар энд цугларч, энэхүү нутагт амьдарч буй сүүлийн үеийн хүмүүст соёлын гүн гүнзгий нөлөө үзүүлдэг олон янзын, гайхамшигтай соёлын ул мөр үлдээсэн билээ.
        Цаг зууны хөгжил бадрал
        Хаврын эхэн сарын өглөө бид Хатан голыг дамжин баруун тийш аялж Лүнкөү суурингийн Дакөү тосгонд ирэв. Энэ тосгон нь өмнөд талаараа Хатан голтой хөршилж, Шаньси мужийн Хэчюй шяньтай Хатан голыг алслан оршдог. Баруун талаараа Цагаан хэрэм болон Шааньси мужийн Фүгү шяньтай зэргэлдээ оршдог.
      Эргэн тойрноо харахад холгүйхэн урсах Хатан гол ба Мин улсын үеийн Цагаан хэрэм нь сүрлэг сайхан үзэмжийг бүрдүүлсэн байдаг. Нөгөө талд нь Мин гүрний үеийн Цагаан хэрмийн тулгуур ба хана харагдах нь хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөнө.
        Хатан гол, Цагаан хэрэм хоёр уулздаг энэ газар эрт дээр үед "Дажань" гэдэг нэрээрээ нэгэн цагт алдартай байжээ. Энэ нь Мин улсын үеийн Яньсүй суурингийн Цагаан хэрмийн эхлэлийн цэг бөгөөд "Янсүй суурингийн шастир"-т Мин улсын үеийн Чэнхуагийн есдүгээр онд /1473 он/ Яньсүй мужийн захирагч Юй Зи жүнь хоёр жил армиа удирдан Цагаан хэрмийн энэ хэсгийг засаж барьжээ.
        Лүнкөү суурингийн Жүлитай нь Мин улсын Цагаан хэрмээс нэг километр зайтай, хажуугийн хэрмийн ойролцоо гэрэлт цамхаг, дайсны цамхаг байдаг. Мин улсын Цагаан хэрэм нь зүүн талаараа өндөр, баруун талаараа нам дор газар нутгийг дагаж, Лүнкөү хавцлын өмнөд эрэг дээрх уулын хяраас Үюйгөү хөндий хүртэл үргэлжилж, өргөн уудам залгааны ёроолыг даган, цаашид Шаньси мужид гүнзгийрэн ордгоороо онцлог юм. Ийм чухал стратегийн байршилтай байдаг тул Мин улсын арми Үюйгөүгийн зүүн болон баруун талын хананд дайсныг хориглох Нюйжаокөү болон Үюйгүөг байрлуулжээ.
        Хэчюйгийн усан замын баруун боомтоос гол алслан оршдог Фүгүлянгийн Лүнтөү тосгонтой залгалдан Мин улсын Цагаан хэрэм байсан учир Хатан голын баруун эрэгт байдаг Зүүнгар хошуунд "Дакөү", "Хүйкөү" гэдэг тосгонууд бий. Ихэнх түүхэн цаг үед энэ хоёр тосгон хоёр мужид хамрагдан захирагддаг байсан бөгөөд "көү" нэрээр нэрлэгдсэн эдгээр тосгонууд нь тодорхой түүхэн цаг үеийн бүтээгдэхүүн болох нь мэдээж юм.
        Энэ нь бас "боомтын доторх" ба "боомтын гаднах"-ыг ялгах заагуудын нэг. "Көү" гэдэг нь хятад үндэстэн болон үндэстний цөөнхийн хоорондох арилжааны худалдааны боомт газар. Хүмүүс Цагаан хэрмээс өмнө хэсгийг нь "боомтны доторх" /Көүли/, Цагаан хэрмээс умард хэсгийг нь "боомтын гаднах" /Көүвай/ гэж нэрлэсэн байдаг. Мин, Чинь улсын үеэс Иргэн улсын эхэн үе хүртэл Шаньси, Шааньбэй, Хэбэй болон зэргэлдээх нутаг дэвсгэрийн оршин суугчид бизнес хийх, амьжиргаагаа залгуулахын тулд "боомтын дотор”-оос "боомтын гадна" руу нүүсэн байна. Энэ нь Хятадын орчин үеийн түүхэн дэх хүн амын шилжилт хөдөлгөөний хамгийн чухал үйл явдлуудын нэг болж, аажмаар "баруун боомтоор явж ирэх" гэсэн өвөрмөц соёлын нэр томьёо бий болсон байна.
        Баруун боомтоор явж ирэх нь түүхэнд бас "Хуурай баруун боомт", "Усан баруун боомт" гэсэн ялгаа бий. "Хуурай баруун боомт" гэдэг нь Шахүкөүгөөр төлөөлүүлсэн Цагаан хэрмийн олон боомтыг хэлдэг бол "Усан баруун боомт" нь Хатан голын эрэг дээрх эртний гарам гарцыг хэлдэг. Шааньси мужийн Фүгү шяниас ирж буй "Хуурай баруун боомт" болон Хатан голын цаадах Шаньси мужийн Хэчюй шяниас ирж буй "Усан баруун боомт" Лункөү суурингийн Дакөү тосгонд уулздаг байна.
        Дажаниас холгүй алдартай Дакөү эртний усан гарц байдаг. Нөгөө талд нь Хэчюйгийн баруун талын эртний усан гарц байдаг.Тэр үед баруун боомтоор явж ирсэн хүмүүс Шаньси мужийн Хэчюйгийн баруун боомтоос онгоцонд сууж, Хатан голын урсгалыг гаталж, Дакөү эртний гатлагаас онгоцноос бууж, Хатан голын ар талын уулсыг даван Өвөр Монголын өргөн уудам тал руу чиглэв.
        Голын хөвөөнд хол ойрдоо алдартай Амирлангүй сүм байдаг. Тус сүмд эртний Дакөү гатлага онгоцноос олдсон "Хотын боомтын хөшөөн тэмдэглэл" хадгалагдан үлджээ. Чулуун бичээсэнд Энх амгалан хааны 43 дахь жилд /1704 он/ Хэчюй, Баодэ болон бусад газруудын хооронд монгол хошуутай арилжаа худалдаа хийх, хялбарчлах зорилгоор өнөөдрийн Зүүнгар хошууны Дакөү тосгонд Дакөү захыг байгуулав гэж тэмдэглэсэн байна. Тэр үед Дакөү нь "Эхнэр хүүхэд энх амгалан, амар жимэр, айл өрх ам дүүрэн” баян газар болсон төдийгүй, тухайн үеийн худалдаачдын цугладаг газар болсон юм.
         Соёлын содон эгшиг
      Баруун боомтоор явж ирсэн хүмүүс Цагаан хэрмийг туулж, Хатан голынг гатлан, эцэст нь өөр өөр газар нутагшин амьдарсан бөгөөд олон төрлийн соёл уусалцан хөгжсөн, эв найрамдалтай бус нутгийг бий болгосон байна.
       Боомтын баруун ам давж, монгол оронд орох анхны өртөө болох Зүүнгар хошуу нь Хатан голын соёл, Цагаан хэрмийн соёл, газар тариалангийн соёл ба нүүдэлчдийн соёл, түүхэн соёл, одоо үеийн соёлыг нэгтгэж, ууссан соёлын цэг болжээ.
        Луу жилийн билгийн тооллын шинийн 21, даруй 03-р сарын 01-ний өдөр Лүнкөү суурингийн Хайлст тосгон есөн нугалаа Хатан голын дэнлүүний наадам болов. Бид тал бүрээс цугласан олныг дагаж энэхүү тосгоноор аялав.
        200 гаруй жилийн түүхтэй Саньгуань сүмийн өмнө Есөн нугалаа Хатан голын жагсаалыг байгуулжээ. Газар дээр 365 шон суулгаж, шон бүр дээр нэг дэнлүү өлгөсөн байлаа. Бүгд есөн нугалаа Хатан голын жагсаал руу орж, жилийн 365 өдрийг бэлгэдсэн дэнлүү ба 9 орныг бэлгэдсэн цамхгаар өнгөрч, урт удаан түүхтэй луут ишийн өмнө ирж, хүн зон амар амгалан, таван тариа элбэг ургац авч, мал ахуй өнөр хөгжихийг даатган залбирч байлаа.
        Есөн нугалаа Хатан голын дэнлүүний баярыг баруун боомтоор явж ирсэн хүмүүс Зүүнгар хошуунд авчирч, энэхүү уламжлалт соёлын үйл ажиллагааг энд хөгжүүлсэн гэдэг.
        -Энэ уламжлал хэдэн үеэрээ үргэлжилсээр ирсэн. Жил бүрийн энэ цагт өөр газар суурьшсан хүмүүс төрөлх нутаг руугаа буцаж, ойр орчмынхон ч энд цуглардаг гэж дэнлүүний баярыг зохион байгуулагч, Юйшүвань тосгоны суугаал ардын зөвлөлийн дарга Жан Жимин танилцуулж байлаа.
        Дэнлүүний наадмаас гадна, сүмийн цуглаан нь басхүү Зүүнгар орчмын бүс нутгийн чухал үйл ажиллагаа юм. Жил бүрийн Цагаан сарын дараа Зүүнгарын хошууны суурин тосгонд хөл хөдөлгөөн ихтэй сүмийн цуглаан 02-р сарын 02-ны өдрийг хүртэл үргэлжилдэг.
        Их нүүдэл нь их нэгдэл үүсгэв. Нүүдэлчдийн соёл, газар тариалангийн соёлын мөргөлдөөн нь нэгдэх соёл болох Манхан аялгууг бий болгов. Үндэсний биет бус соёлын өвийн хувьд "Монгол аялгуу, хятад дууны үг"-ийн онцлогтой Манхан аялгуу нь монгол, хятад үндэстэн хамтран бүтээснээрээ онцлог юм.
        Өнөө үед Манхан аялгуу уламжлалт урлагийн шим тэжээлийг өргөнөөр шингээж, илэрхийллийг төрөлжүүлэхийг хичээж байна. Сүүлийн өдрүүдэд Манхан аялгууны дунд хоёр утаст хуур, морин хуур, бишгүүр болон бусад үндэстний хөгжмийн зэмсгүүд “хосолсон” томоохон хэмжээний үндэсний симфони тоглолт болох “Хатан гол, Цагаан хэрэм энд уулздаг” нэртэй томоохон тоглолтыг Өвөр Монголын Урлагийн театрт хийсэн байна.
        Зүүнгар хошууны намын хорооны байнгын гишүүн, суртал ухуулгын газрын дарга Хань Янь:
       -Зүүнгарын соёл нь яг л Хатан голын соёл, Цагаан хэрмийн соёлоос шалтгаалж, "Зүүн, баруун, өмнө, умард" хосолсон шинж чанартай байдаг. Хатан голын хөндий нь соёлын солилцооны суваг юм. Хатан голын эрэг дагуух нутаг дэвсгэрүүд энэ эх голоор дамжуулан өндөр давтамжтай, үр ашигтай соёлын интеграцийг хэрэгжүүлдэг. Үүгээр Хатан голын дээд хэсэгт орших баруун хойд нутгийн ардын зан заншил, Хатан голын доод хэсэгт оршдог умард орны ардын зан заншлыг бүр Зүүнгар хошуунаас эрж олж болдог. Энэ бол Хатан голын "хэлхэн холбосон "үйлдэл"  болох юм.
        Цагаан хэрмийн соёлын тухай Хань Янь:
       -Цагаан хэрмийн гол хэсэг нь жилийн дундаж хур тунадас 400 миллиметрийн шугамтай үндсэндээ давхацдаг. Цагаан хэрмийн өмнөд хэсэгт хур тунадас ихтэй, газар тариалан эрхлэхэд хангалттай. Цагаан хэрмийн хойд хэсэгт хур тунадас хангалтгүй байгаа нь нүүдэллэн амьдрахад илүү тохиромжтой. Энэ нь Цагаан хэрмийн боомт энхийн цагт тариаланч, нүүдэлчин ард түмний эдийн засаг, соёлын солилцооны зангилаа болсныг харуулж байна.
        Хатан голын усаар тэжээгдэн, Цагаан хэрмээр хамгаалагдсан боомтын баруун амыг давсан хүмүүс Зүүнгарт нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хамт амьдарч, гэр орноо хамтдаа бүтээн байгуулжээ. Улмаар цаашид хамтдаа бий болгосон соёл нь гүн гүнзгий ул мөр үлдээж, эндхийн хүмүүсийн хайр сэтгэлийн сахин бараалхал, өнө үүрдийн нутаг усны мөнхийн дурсахуй болжээ.
        Мөрөөдөл далласан нутгийн амт
        Олон соёлын уялдаа нь дөрвөн зүг найман зовхисоос ирсэн хүмүүст нэг гэр бүл мэт сэтгэгдэл төрүүлдэг. Гэр бүлээрээ нэг ширээнд хооллоход хоолонд агуулагдах соёл нь өнгө, үнэр, амтаар дамжин тархаж, өвөрмөц амтыг мэдрүүлдэг.
Шаньси мужийн Хэчюй шяний дөрвөн янзын жигнэсэн зууш зэрэг тусгай хоол хүнс нь боомт дамжин Өвөр Монголд очсон хүмүүсийг дагаж, аажмаар Ордос хотын Зүүнгар хошуун дахь "Зургаан аяга найман аяга”-ны цайллага зэрэг хоолны тусгай соёл болон хувирчээ.
        Шаньси, Шааньсигийн хүмүүсийн дуртай исгэлэн шингэн будаа, аяган царцаамал зэрэг орон нутгийн амттан нь Хатан голын урсгалыг даган Өвөр Монголын баруун хэсэгт нутагшиж, тухайн орон нутгийн идээтэй уялдаж хөгжин, тухайн орон нутгийн онцлогт идээ болсон байдаг.
       Энэхүү хоолны соёлыг өвлүүлэн үлдээж, тосгоны иргэдийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд Лүнкөү суурингийн Мажа тосгоны намын хорооны нарийн бичгийн дарга Хуан Жяньжүнь Өвөр Монголын Сыжи хөдөө аж ахуйн хөгжлийн ХХК-ийг үүсгэн байгуулах ажлыг удирдан зохион байгуулж, "Зүүнгар хошууны 6 аяга 8 аяга" Лүнкөү амтат идээний баазыг байгуулсан байна. Тухайн нутгийн хурим найрын хоол хүнс хийдэг 30 гаруй жилийн туршлагатай ахмад тогооч нар тусгай ажлын багийг бүрдүүлжээ.
        - Энэ жил бид "6 аяга 8 аяга"-ны дайллагын хоолны нэгдсэн стандартыг боловсруулж, цаашид хүнсний холбоог байгуулна.       Үүгээрээ Зүүнгар хошууны өвөрмөц хоолны брэндийг бий болгож, үндэстнүүдийн нэгдмэл байдлын гэрч болсон хоолны соёлыг өнө удаан түүхтэй болгоно гэж Хуан Жяньжүнь хэллээ.
        Өнөөдөр "6 аяга 8 аяга" дайллага Ордосын түвшний биет бус соёлын өвийн жагсаалтад амжилттай хамрагдаж, тосгоны хамтын компани нь соёлын биет бус өвийн бааз болсон билээ.
        Хатан голын соёлын генийг гүнзгий судлан шинжилж, түүх соёлын өвийн өв залгамжлалыг бэхжүүлэх, хамгаалах, сэргээх үйл явцад Зүүнгар хошуу уламжлалт тосгонд Цүйжяжайд анхаарлаа хандуулав.
        Цүйжяжай нь 1850-1860 оны хооронд баригдсан бөгөөд энэ нь Хатан голын эрэг, Цагаан хэрмийн бэлд байрладаг, 2014 онд Хятадын уламжлалт тосгоны гурав дахь багцад багтжээ.
        Өнөөдрийн Цүйжяжай уулыг түшиж, газрын байцын өндөр, нам нь жигд сайхан харагддаг уламжлалт тосгон юм. Тосгоны зам дээр орон нутгийн баяр наадам, ёс заншил, бичвэрүүд болон ханын зургууд нь тухайн нутгийн ард түмний зан заншил, орон нутгийн уур амьсгалыг бүрэн харуулсан байдаг.   
        Тосгонд тосны үйлдвэр, дүүпүүний тээрэм, дарсны үйлдвэр, цууны үйлдвэр, хуримын ордон, сургууль, тээрэм, эмчийн өрөө, ардын туршлага судлах өрөө зэрэг 30 гаруй төрлийн тариалангийн соёлын дэлгэн үзүүлэх, тайлбарлах өрөө байдаг. Өрөөн доторх лааны хөргүүд нь тосгоны сургуулийн бүс нэхэх, шар айраг эсгэх, гурил нунтаглах, дүүпүү хийх, тос шахах зэрэг уламжлалт гар урлалын дүр зургийг дахин бүтээжээ.
        Зүүнгар хошууны Соёл, аялал жуулчлалын товчооны намын хорооны нарийн бичгийн дарга Жан Тянь И:
        -Сүүлийн жилүүдэд Цүйжяжай байгалийн үзэсгэлэнт газарт цаасан хайчилбар, гурилын баримал, биет бус соёлын өвийн хоол хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэнгээр дамжуулан ардын соёлыг аялал жуулчлалын салбарт нэгтгэж байна. Мөн "Цэцэгт мантуу", "Исгэлэн шингэн будаа", "Зургаан аяга найман аяга”-ны дайллага зэрэг Зүүнгарын ардын уламжлалт соёлын сэтгэл татам байдлыг жуулчдад мэдрүүлэх боломж олгосон нь Зүүнгарын уламжлалт соёлыг дэлгэрүүлэхэд үр дүнтэй нөлөө үзүүлсэн юм гэж хэллээ.
        Зүүнгар хошуу нь Хатан голын соёл, Манхан аялгууны соёлыг хослуулсан бөгөөд луус тэмээний эртний хуримын ёслолын амьд тоглолт, Шаньси - Шааньси - Өвөр Монголын манхан аялгууны урлагийн наадам, наадмын хурал зэрэг ардын соёлын арга хэмжээг байнга зохион байгуулдаг.
        -Хатан голын соёл, Цагаан хэрмийн соёлын хос нөлөөгөөр Зүүнгар хошуу нь умард бүсийн үндэстний цөөнхийн бүсэд оршдог хэдий ч соёлын хувьд маш идэвхтэй, өөр өөр соёлын шим тэжээлийг шингээх чадвартай, уламжлалт соёл ба гадаад соёлыг аль алиныг нь хүлээн авах чадвартай соёлын шинж чанартай бөгөөд ихэнх соёлын хөгжлийн хандлагыг тогтоож чаддаг гэж Хань Янь хэлж байна.
        Соёл бол ус шиг, хүн бүхэнд маш их ач тустай байдаг. Урсан оргилж буй Хатан гол энэхүү нутагт Цагаан хэрэмтэй олон удаа“уулзаж”, нутгийн ус, хөрсийг ундалсаар. Зүүнгар хошуу нэн нээлттэй сэтгэлгээтэй, илүү эелдэг, өөртөө итгэлтэй байдлаар шинэ эрин үеийн хөгжил рүү алхаж байна.
Зохиогч:
ШЮЙ ШАОЛАНЬ,ХҮӨ ШАОЧИНЬ,ВАН ШАОБӨ,Б.АРИУХАН
Найруулагч:
Б.АРИУХАН
Эх сурвалж:
ӨМӨС
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ