Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Чойр-Сайншанд чиглэлийн 449-450 дахь километрт зам эвдэрчээ


Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт 2024 оны долоодугаар сарын 24 ны өдрийн 11:00-12:30 цагийн хооронд орсон хүчтэй аадар борооны улмаас А0102 дугаартай Чойр-Сайншанд чиглэлийн авто замын 449-450 дахь км-т байрлах Сайншанд гүүрний орох талын хэсгийн хөвөө их хэмжээгээр угаагдаж, зорчих хэсэгт нүхэн эвдрэл үүссэн байна.
А39 дугаартай Сайншанд-Ханги боомт чиглэлийн авто замын 10 цэгт хөвөөний хажуу хэсэгт сархиа үүссэн, авто замын зорчих хэсэг дээгүүр үерийн ус давж урссан бөгөөд үүнээс 14:57 цагийн байдлаар 11-14- км-ын 3 байршилд авто замын зорчих хэсэг рүү үерийн ус давсан хэвээр байна.
Зам хариуцагч Дорноговь АЗЗА ТӨХК авто замын бэлэн байдлыг хангуулахаар шуурхай ажиллаж байгаа тул иргэд, тээвэрчид та бүхэн анхаарал болгоомжтой зорчихыг Зам тээвэр хөгждийн төвөөс анхаарууллаа. 

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ