Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

М.Энхтайван: Адуундаа яваад сураггүй болсон дүүг минь эрлийн багийнхан долоо хоног хайгаад олсонгүй


Хөвсгөл аймгийн Жаргалант сумын харьяат, 30 настай эрэгтэй энэ сарын 16-нд адуундаа яваад сураггүй болжээ. Эрлийн багийнхан түүнийг долоо хоногийн турш хайж байгаа боловч өнөөдрийг хүртэл олоогүй байна. Энэ талаар түүний хүргэн ах М.Энхтайванаас зарим зүйлийг тодрууллаа.
-Дүү нь тухайн өдөр хэдэн цагийн үед гэрээсээ гарсан бэ. Юугаар адуундаа явсан бэ?
-Дүү минь энэ сарын 16-ны 15:00 цагийн үед адуундаа явахаар гэрээсээ гарсан. Тухайн үед улаан мотоциклтой, сээтэгэн малгайтай, хар хөх өнгийн дээлтэй явсан. Ээж, дүү хоёртойгоо амьдардаг. Тухайн үед гэрийнхэнтэйгээ муудалцаагүй гэсэн.
-Адууг нь олсон уу. Эрлийн багийнхан хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Адууг нь өчигдөр гэрээс нь таван километрийн зайд байрлах Өл хавчиг гэх газраас олсон. Дүү минь тухайн өдөр гэрээс гараад, цагийн дараа гэрийнхэн рүүгээ "Хавчигт явж байна" гэж ярьсан байна лээ. Түүнээс хойш гар утас нь холбогдоогүй гэсэн. Галт сумаас эрэн хайх багийнхан сумынхантай хамтран ажиллаж байгаа.
-Та бүхэнд дүүгийнх нь талаар таамаг байна уу?
-Ээж, дүү хоёр маань сандарсан байдалтай байгаа. Манай нутагт ан амьтан ховор. Тэднийх сумын төвөөс гурван километрийн зайтай болохоор амьтан бараг байхгүй гэсэн үг. Харин уул, хад ихтэй.
-Танай нутагт ойрын өдрүүдэд бороо орсон уу?
-Ойрын хоёр өдөр их хэмжээний бороо орсон. Тийм учраас эрлийн ажиллагаа зарим үед зогссон. Манай сумын наадам энэ сарын 9, 10-нд болсон юм. Наадмаас өмнө хэд хоног гүүгээ барьж байгаад тавьсан гэсэн.
-Хэчнээн хүн эрлийн багт ажиллаж байгаа вэ?
-Галт сумаас таван хүн ирсэн. Сумын захиргаанаас хэдэн хүн нэмэгдсэн. Өнөөдрөөс хүн хүч нэмэгдүүлнэ гэсэн.
-Дүүтэй нь уулзсан, таарсан хүн бий юү?
-Тухайн өдрөөс хойш дүүг минь харсан хүн байхгүй байгаа. Сумынхнаасаа сайн сурагласан. Ээжид мааннь л маш хэцүү байгаа. Дүү маань өмнө нь хэзээ ч сураггүй алга болж байгаагүй.

https://ergelt.mn/news/123/single/46095
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ