Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Адуугаа хураахаар гэрээсээ гараад сураггүй алга болжээ


Хөвсгөл аймгийн Жаргалант сум, Цэцүүх багийн "Төвийн хойд" булан гэдэг газар, сумын төвөөс зүүн хойд зүгт 3 км-т тус сумын малчин М нь долоодугаар сарын 16-ны өдрийн 15:00 цагт мотоциклоор адуугаа хураахаар гэрээсээ гараад сураггүй болсон байна.
Ар гэрийнхэн нь долоодугаар сарын 19-ний өдрийн 13:50 цагт онцгой байдлын байгууллагад ханджээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, ар гэрийн хүмүүстэй хамтран 30 настай, эрэгтэй М-ийг эрэн хайх ажиллагааг энэ сарын 21-ний өдрийн 08:00 цагаас эхлүүлжээ.
Жаргалант сумын төвөөс Хөнжлийн шугуй, Жаргалантын орой, Хуурай, Морь барианы газар, Хуурайн даваа, Чулуут, Мухар гозон гэдэг газар хүртэл нийт 30 км-т эрлийн ажлыг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул тухайн өдрийн 21:20 цагт түр зогсоосон аж. Өнөөдөр өглөө 08:00 цагаас эрлийн ажлыг дахин эхлүүлсэн байна. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ