Гэрээсээ гараад сураггүй алга болсон хүүхдийн цогцсыг олжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Дээд модот булангийн-Үзүүр гэх газарт энэ бямба гарагт 16 настай хүүхэд адуугаа хураахаар гэрээсээ мориор гараад, сураггүй болсон гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлын газар өчигдөр орой иржээ.