Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Парисчууд олимпыг угтан голоо цэвэрлэж, хотын дарга нь сэлжээ


Парисын иргэд удахгүй болох олимпод зориулж Сена голоо цэвэрлэжээ. Түүний дараа гол аюулгүй бөгөөд цэвэр тунгалаг болсныг батлахаар Парис хотын дарга Анн Идальго голын усанд сэлсэн байна.
Ирэх долоо хоногт эхлэх наадмын хүрээнд энд задгай усан сэлэлт, триаталоны тэмцээн зохион байгуулах юм. Мөн сүүлийн нэг зуунд анх удаа иргэдийг тус голын усанд сэлэхийг зөвшөөрсөн нь энэ аж.
Өнгөрсөн сард Сена мөрний усны чанарын шинжилгээнд хангалтгүй үнэлгээ авч, Олимпод бэлэн эсэх нь эргэлзээтэй байсан.
Гэвч Парисын хотын дарга Анн Идальго болон Парисын олимпын хорооны бусад гишүүдийн санаачилгаар иргэдийг голоо цэвэрлэхийг уриалснаар ийнхүү цэвэрлэж чаджээ.  Голоо цэвэрлэх ажилд хувь нэмрээ оруулсан иргэн "Энэ бол зөвхөн олимпод зориулж буй үйл хэрэг бус, эх дэлхийнхээ төлөө хийж буй зүйл" гэжээ.
Эх сурвалж: BBC
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ