Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Сэлэнгийн нутгаар урсан өнгөрдөг гол мөрөн үерийн түвшнийг давжээ


Ойрын өдрүүдэд үргэлжлэн орж буй аадар борооны улмаас гол, мөрний ус үерийн түвшинд хүрчээ.
Сэлэнгэ аймгийн нутгаар урсан өнгөрөх Ерөө голын усны түвшин Бугант тосгон орчим 366 см, Ерөө сум орчим 404 см, Дулаанхан тосгон орчим 385 см байгаа аж.
Мөн Хүдэр сумын нутгаар урсан өнгөрөх Хүдэр голын усны түвшин 282 см хүрч үерийн түвшнээс 16-47 см-ээр давж үерлэсэн байна.
Ойрын өдрүүдэд түр зуурын усархаг аадар бороо үргэлжлэн орж, голуудын усны түвшин цаашид дахин нэмэгдэх төлөвтэй байгаа тул Ерөө, Хүдэр, Орхон, Сэлэнгэ голуудын ай сав дагуу байрлалтай айл өрх, аялал зугаалгаар явж байгаа иргэдийг  болзошгүй аюулаас сэрэмжлэхийг  мэргэжлийн байгууллагуудаас анхааруулсаар байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ