Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймагт аялал зугаалга хийхээр төлөвлөж байгаа иргэдийн анхааралд ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас дараах мэдээллийг хүргэж байна.
Зургаадугаар сарын 22, 23-ны өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар усархаг бороо үргэлжлэн орох төлөвтөй байна. Усархаг борооны улмаас голуудын усны түвшин богино хугацаанд эрс нэмэгдэж үерлэх, зам даваанд гулгаа үүсэх, агаарын температур өмнөх хоногуудаас 10 гаруй градусаар сэрүүсэх төлөвтэй байгаа тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна
Эх сурвалж: ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газар