Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Хэнтий, Алтай нуруунаас эхтэй голууд үерлээд байна


Улаанбаатар 
/МОНЦАМЭ/Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн мэдээгээр ойрын өдрүүдэд Ховд, Орхон, Балж, Хэрлэн, Улз, Бэлтэс голуудын түвшин огцом нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэж байна.

Хэнтийн нурууны Онон, Хэрлэн, Туул голууд үерийн түвшинг 10-15 см даваад буй тул иргэдийг болзошгүй үерийн аюулаас сэрэмжлүүлэн анхааруулж байна.
8 дугаар сарын 14-15-нд Орхон, мөн Алтайн нуруунаас эхтэй Ховд гол, Увс нуурын савын Хархираа, Хэнтийн нуруунаас эхтэй голууд үерлэж, усны түвшин 10-50 см-ыг даваад байна.
Цаашид ихэнх нутгаар борооо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул дээр дурдсан голууд болон гол, мөрний сав газар дагуу суурьшиж, нутаглаж байгаа айл өрх, аж ахуйн нэгж, амралт зугаалга, аялалаар яваа иргэд болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс онцгойлон анхаарууллаа. 
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ