Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Э.Содномпэлжээ дэлхийн цомд түрүүлжээ


Тайланд Улсын Паттаяа хотод ᠋пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 5-11-ний өдрүүдэд болж байна. Тэмцээнд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга, туслах дасгалжуулагч Б.Энхбаяр нарын удирдлага манай тамирчид өрсөлдөж байгаа юм.
        Эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд Д.Жигмэд, 65 кг-д А.Амартайван, 107 кг-д паралимпын аварга, дэлхийн аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ эмэгтэйчүүдийн 86 кг-ын жинд Б.Уранжаргал нар хүч үзэж буйгаас 107 кг-ын жинд Энхбаярын Содномпилжээ цээжнээс 235 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүллээ.
         Э.Содномпилжээгийн Дэлхийн цомын зургаа дахь түрүү болов. Энэ тэмцээнээс “Парис-2024” зуны паралимпын эрхийн оноо олгож байгаа ба паралимпын эрхийн сүүлийн тэмцээн Гүрж Улсад зургадугаар сарын 20-26-нд болох юм. Тус тэмцээний дараа “Парис-2024” паралимпын эрх авсан тамирчдыг зарлах бөгөөд одоогийн байдлаар манай улсаас Э.Содномпилжээ “Парис-2024” паралимпын эрхийн оноонд хүрсэн байна.
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ