Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

ТӨВ: Дэлхийн наадам, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жюүжицүгийн тамирчид амжилттай оролцлоо



Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо зохиосон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн наадамд Төв аймгийн өсвөр үеийн баг, тамирчид амжилттай оролцоод өнөөдөр эх орондоо ирлээ. Төв аймгийн БТСГ-ын өсвөрийн шигшээ багийн тамирчин Б.Мишээл бага насны цагаан бүсний ангилалд Алтан медаль хүртсэн бол С.Очиртуяа дунд насны шар бүсний ангилалд шагналт 5 дугаар байрт шалгарсан байна. Мөн Баянчандмань сумын “Чандмань Оргил” дэвжээний багш, дасгалжуулагч, ОУХМ Э.Доржпүрэвээр ахлуулсан “Чандмань оргил” дэвжээ энэ удаагийн тэмцээнд гурван тамирчинтай оролцож, залуучуудын насны эмэгтэй 63 кг жинд Д.Номин Алтан медаль, 57 кг жинд Ч.Урангуа Хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо зохион байгуулсан уг тэмцээн нь 8 өдөр болсон баWorld festivalбуюу Дэлхийн наадам, Өсвөр үеийн, Мастерсын, Насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэсэн нийт 4 ангиллаар 130 тамирчин оролцсон байна. Монгол Улс Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 5 алт, 7 мөнгө, 4 хүрэл медаль, Дэлхийн наадмаас 10 алт, 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.  
скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ