Увс Хөвсгөл Баян-Өлгий Сэлэнгэ Дундговь Булган Ховд Говь-Алтай Завхан Орхон Архангай Сүхбаатар Дорноговь Говьсүмбэр Өмнөговь Өвөрхангай Баянхонгор Хэнтий Дорнод Дархан-Уул Төв Улаанбаатар

Таеквондогийн тамирчин, сурагч Сугаррагчаагийн Энхлэнд дэмжлэг үзүүллээ


Дэлгэрцогт сумын уугуул, Биеийн тамир, спортын дунд сургуулийн тамирчин, сурагч Сугаррагчаа овогтой Энхлэнд Болгар улсын Софи хотод зохион байгуулагдсан Таеквондогийн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоход нь аймгийн Засаг даргаас 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлснийг гардуулан өгч, цаашдынх нь бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаанд амжилт хүслээ.
С.Энхлэн нь Вьетнам улсад болсон Азийн аварга шалгаруулах Таеквондогийн тэмцээнд оролцож ирээд Монголын бүх ард түмний спортын ХV наадмаас мөнгөн медаль хүртэж, улмаар Мексик улсад зохион байгуулагдах Таеквондогийн Залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Солонгос улсад 21 хоногийн бэлтгэлд яваад ирсэн байна.

скачать dle 12.0

Next Post

Шинэ мэдээ