Сүхбаатар аймагт өсвөр үе, залуучуудын усанд сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээнд 21 аймаг, клубийн 18-аас доош насны 281 тамирчин оролцож байгаа бол тус аймгаас хоёр дасгалжуулагч багш, 11 тамирчны хамтаар оролцож байна.
Энэ нь Сүхбаатар аймгийн Усан спортын сургалтын төвд зохиогдож буй улсын чанартай гурав дахь тэмцээн юм. Тэмцээнийг Монголын спорт сонирхогчдын холбоо, Сүхбаатар аймгин ЗДТГ, БТСГ хамтран зохион байгуулж, АПУ компани ивээн тэтгэж байгаа аж.